ЭЭЛЖИТ “МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-ААР “УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-Г ТАНИЛЦУУЛЛАА
Ulsturch.mn
Үйл явдал
/
49 мин

Өнөөдөр /2026.07.31/ “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн ээлжит “Мэдээллийн цаг”-ий

г Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтсийн хамт олон зохион байгуулсан бөгөөд Хот төлөвлөлт, судалгааны институтын Ерөнхий инженер Б.Лхагвасүрэн хүрэлцэн ирж “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” сэдвээр байгууллагын албан хаагчдад мэдээлэл хийлээ.

Тэрээр танилцуулгынхаа хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн алсын хараа, эдийн засгийн төлөвлөлт, архитектур, хот байгуулалтын бодлого, инженерийн дэд бүтцийн хөгжлийн чиглэл, хүн амын өсөлт, орон сууцны хангамж, ногоон байгууламж, нийтийн тээвэр, 20 минутын хотын үзэл баримтлал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой хөгжлийн шийдлүүдийг дэлгэрэнгүй танилцууллаа.

2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь хотын тэнцвэртэй өсөлтийг хангах, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн ажиллаж, амьдрах орчны чанарыг сайжруулах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бодлогыг урт хугацаанд уялдуулан хэрэгжүүлэх үндсэн баримт бичиг юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.37)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.