Нийслэлийн Баянгол дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хүүхдүүд Боловсролын яаманд зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Ренчиндорж нар хүүхдүүдийг хүлээн авч уулзаж, яам болон салбарын үйл ажиллагааг танилцуулж, санал бодлыг нь сонслоо.
Тус зөвлөл нь 37 гишүүнтэй бөгөөд дарга, дэд дарга, дотоод гадаад асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, хууль эрх зүйн хороо зэргээр зохион байгуулалтын бүтэцтэй.
Мөн долоо хоног бүр хуралдаж, байнгын үйл ажиллагаатай байдаг байна. Тус зөвлөлийн гишүүд энэ долоо хоногт Боловсролын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагуудаар зочилж, мөн спортын чиглэлийн үйл ажиллагаагаа ярилцахаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ
-
Өчигдөр 08 цаг 56 мин
-
Уржигдар 20 цаг 24 мин
-
Уржигдар 19 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 16 цаг 22 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 20 цаг 24 мин
-
Уржигдар 11 цаг 32 мин
-
Уржигдар 10 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 19 цаг 34 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин