Энэ жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулна.
Бүртгэлийг E-Mongolia платформоор дамжуулан хийх бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчид заасан хугацаанд цахимаар бүртгүүлэх юм.
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн, зургаан настай хүүхдүүд хамрагдана. Бүртгэлийн өмнө иргэд өөрийн болон хүүхдийнхээ оршин суугаа хаягийн бүртгэл, мэдээллийг сайтар нягталж, баталгаажуулсан байх шаардлагатай. Хэрэв хаягийн шилжилт хөдөлгөөн хийх шаардлагатай бол наймдугаар сарын 14-ний өдрөөс өмнө шилжилтээ бүрэн баталгаажуулахыг холбогдох байгууллагаас анхааруулжээ. Албаныхан бүртгэлийн хугацааг хүлээлгүйгээр шаардлагатай мэдээллээ урьдчилан шалгаж, зөрчилтэй бол засварлуулах нь элсэлтийн үйл явцыг саадгүй явуулах нөхцөл болохыг зөвлөж байна.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 11 цаг 47 мин
-
Өчигдөр 11 цаг 22 мин
-
Өчигдөр 10 цаг 27 мин
-
Өчигдөр 10 цаг 02 мин
-
Өчигдөр 08 цаг 56 мин
-
Уржигдар 20 цаг 24 мин
-
Уржигдар 19 цаг 34 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 20 цаг 24 мин
-
Уржигдар 11 цаг 32 мин
-
Уржигдар 10 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 19 цаг 34 мин
-
Өчигдөр 10 цаг 27 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин