ОХУ-ын газрын тос боловсруулах салбар урьд өмнө байгаагүй дарамттай нүүр тулж байна. Стратегийн ач холбогдолтой боловсруулах үйлдвэрүүд дроны халдлагад дараалан өртөж, дотоодын шатахууны нийлүүлэлтэд үзүүлэх эрсдэл улам нэмэгдэж байгааг олон улсын хэвлэлүүд онцолжээ.
Сүүлийн халдлагаар ОХУ-ын хамгийн том боловсруулах үйлдвэрүүдийн нэг болох Омскийн газрын тос боловсруулах үйлдвэр онилогдсон байна. Украины талын мэдээлснээр уг байгууламжид хүрэхийн тулд дронууд Оросын нутаг дээгүүр 2,500 орчим километр ниссэн бөгөөд мөн өдөр Ярославль муж дахь өөр нэг боловсруулах үйлдвэр ч халдлагад өртжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар ийм халдлагууд нь зөвхөн дэд бүтцэд хохирол учруулахаас гадна ОХУ-ын дотоодын шатахууны үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тогтвортой байдалд улам хүчтэй дарамт учруулж эхэлжээ.
CNN-ийн дүн шинжилгээнд дурдсанаар ОХУ-ын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 83 бүс нутгийн 50-д бензин, дизель түлшний хангамжийн асуудал үүсээд байна. Энэ нь шатахууны нийлүүлэлт улам хумигдаж, ложистик, үйлдвэрлэл, тээврийн салбаруудад дарамт нэмэгдэх эрсдэлийг дагуулж байгааг шинжээчид анхааруулжээ.
Үүний зэрэгцээ ОХУ-ын "Коммерсант" сонин чанар муутай шатахуунаас үүдэлтэй автомашины эвдрэл нэмэгдэж, засварын төвүүдэд хандах иргэдийн тоо өссөөр байгааг мэдээлжээ. Засгийн газар түлшний нийлүүлэлтийг хадгалахын тулд хүхрийн агууламж өндөртэй Евро-3 стандартаар бензин, дизель үйлдвэрлэхийг дахин зөвшөөрсөн нь түлшний чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлол дагуулж байна.
Нөгөө талаас Кремль барууны орнуудыг Украинд тагнуулын мэдээлэл өгч байна хэмээн буруутгаж, мөргөлдөөн улам өргөжин тэлснийг онцолжээ.
Мөн Financial Times сонины Москва дахь эх сурвалжийн мэдээлснээр ОХУ 2027 оны хоёрдугаар сараас өмнө дайныг дуусгах талаар бодитой хэлэлцээ хийх төлөвгүй байгаа аж. Эх сурвалжийн үзэж буйгаар Москва цэргийн зорилтоо биелүүлэх хүртлээ дайны ажиллагаагаа үргэлжлүүлэх байр суурь баримталж болзошгүй байна.
Холбоотой мэдээ
-
5 цаг 43 мин
-
Өчигдөр 18 цаг 12 мин
-
Өчигдөр 17 цаг 51 мин
-
Өчигдөр 15 цаг 34 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 12 цаг 44 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 20 цаг 24 мин
-
Уржигдар 11 цаг 32 мин
-
Уржигдар 10 цаг 00 мин
-
Өчигдөр 17 цаг 51 мин
-
Өчигдөр 18 цаг 12 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 19 цаг 34 мин
-
Өчигдөр 10 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 16 цаг 22 мин