Засгийн газраас Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг шуурхай хэлэлцэхээр УИХ-ын ээлжит бус чуулган өчигдрөөс /2026.09.07/ хуралдаж эхэллээ. 2026 оны төсвийн жилийн үлдсэн хугацаанд төсвийн хөрөнгийг зайлшгүй шаардлагатай, нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой арга хэмжээнд төвлөрүүлж, иргэдийн орлого, амьжиргааг хамгаалах, хүнс эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, төсвийн сахилга бат, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор төсөвт тодотгол хийжээ.

Тодотголд,
1-рт, Стратегийн бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлнэ.
Шатахуун, мах, гурил, хүнсний ногоо зэрэг стратегийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ, хангамжийн тогтвортой байдалд сүүэж болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор хувийн хэвшлийн оролцоонп тулгуурласан нөөц бүрдүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай төсвийн эх үүсвэрийг чиглүүлнэ.
2-рт, Иргэдийн орлого, амьжиргааг хамгаалах арга хэмжээг эрчимжүүлнэ.
Ахмад настны суурь тэтгэврийг 2026 оны 11-р сараас эхлэн олгох, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 20 хувь, соёл, спорт, цаг уур зэрэг төрийн үйлчилгээний бусад салбарын ажилтнуудын цалин хөлсийг 50 хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах төсвийг төсөвт тусгана. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар, орлогын тогтвортой байдлыг хангахад чиглэнэ.
3-рт, Төсвийн үр ашиггүй буюу зайлшгүй бус зардлуудыг хэмнэнэ.
Гадаад томилолт, тавилга, эд хогшил худалдан авах, зочин төлөөлөгч хүлээн авах, засвар хийх, багаж, техник хэрэгсэл худалдаан авах зэрэг зайлшгүй бус зардлыг 2026 оны үлдсэн хугацаанд хязгаарлаж, хэмнэсэн эх үүсвэрийг иргэдийн орлого, амьжиргааг хамгаалах, хүнсний болон зайлшгүй шаардлагатай арга хэмжээнд чиглүүлнэ.
-
Өчигдөр 09 цаг 01 мин
-
Өчигдөр 08 цаг 47 мин
-
Өчигдөр 08 цаг 43 мин
-
Өчигдөр 08 цаг 24 мин
-
2026-09-01
-
2026-09-01
-
2026-09-01
-
2026-09-01
-
Өчигдөр 09 цаг 01 мин
-
Өчигдөр 08 цаг 24 мин
-
Өчигдөр 08 цаг 43 мин
-
Өчигдөр 08 цаг 47 мин