Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмшиx, хадгалах асуудал нь 2020 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмаар зохицуулагддаг.
Тус журамд ямар албан тушаал хашиж байгаа эсвэл хашиж байсан хүмүүст дипломат, албан паспорт олгохыг тодорхой заасан бөгөөд албан гадаад паспортыг албан томилолтоор зорчих үед ашиглахаар тусгасан байдаг. Тиймээс албан томилолтоос буцаж ирэх үед нь паспортыг хурааж, томилолтын тушаал шийдвэрийг үндэслэн эргүүлж өгөх зохицуулалт үйлчилдэг болно.
Мөн ГХЯ-ны Консулын газар хагас жил тутам дипломат, албан паспортын олголтыг ГХЯ-ны удирдлагад тайлагнадаг.
Нийгмийн сүлжээнд мэдээлэл нь гарсан иргэний гэр бүлийн хүн өмнө нь хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллах үедээ гэр бүлийн хамт журмын дагуу авсан албан паспортын хугацаа нь 2018 онд дууссан бөгөөд түүнээс хойш дипломат болон албан паспорт мэдүүлээгүй. Одоогоор тухайн иргэдийн нэр дээр хүчинтэй дипломат болон албан паспорт байхгүй.
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 12 мин
-
Өчигдөр 15 цаг 07 мин
-
Өчигдөр 15 цаг 03 мин
-
Өчигдөр 10 цаг 22 мин
-
Өчигдөр 10 цаг 20 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 07 мин
-
Өчигдөр 15 цаг 12 мин