УИХ-ын гишүүн П.Наранбаяр, Цахим хөгжлийн сайд Ч.Номин нарын найман гишүүний хамт Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг энэ өдөр /2026.10.27/ ХХНББХ-оор хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Энэхүү анхдагч хуулиар цахим орчинд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, хүүхэд нийгмийн сүлжээг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.
Цахим орчин нь хүүхдүүдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болж, дагаад хүүхдийн хувийн мэдээлэл болон дүрс бичлэгийг зөвшөөрөлгүй ашиглах явдал газар авч, хүүхэд цахим дарамтад өртөх эрсдэл нэмэгдсээр байна. Иймд хүүхдийг эдгээр эрсдэлээс хамгаалахын тулд эцэг эхийн үүрэг, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчийн хариуцлага, төрийн байгууллагын оролцоог тодорхой болгохыг зорьж байна.
Гол зохицуулалт нь 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэж, хэрэглэхийг хориглох, 13 – 16 насны хүүхдэд насандаа тохирсон зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулах явдал юм. Төслийг боловсруулахдаа Цахим хөгжил, инноваци, харилцаа, холбооны яамтай хамтран нийт 11,234 оролцогчийг хамруулсан 4 бүлгийн судалгаа, олон улсын туршлага, хэм хэмжээ, нийтлэг стандарт болон бусад улс орнуудын эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалж, үр дүнг хуулийн төсөл боловсруулахад ашиглав.
-
Өчигдөр 09 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 12 мин
-
Уржигдар 15 цаг 07 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 10 цаг 34 мин
-
Уржигдар 10 цаг 22 мин
-
Уржигдар 10 цаг 20 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 07 мин
-
Уржигдар 15 цаг 12 мин