Улсынхаа эдийн засгийг өсгөсөн түүхэн Ерөнхий сайд СҮХБААТАРЫН БАТБОЛД
Г.Золбаяр
"Төрд зүтгэсэн эрхмүүд" нэвтрүүлэг
/
2021-06-15
Монгол Улсын 26дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд 1963 оны туулай жилийн зургадугаар сарын 24-нд айлын гуравдахь хүүхэд болон мэндэлжээ. Зөөлөн жилтэй болоод тэр үү, нүүрэн дээрээ их л номхон дөлгөөн хүн харагддаг. Түүнийг Монголын өнөөгийн улстөрчдийг бүгдийг нь шахуу “халаасалсан” чанга гар гэгддэг.

Энэ нь магадгүй түүний эзэмшсэн өндөр боловсрол, зарчимч зангийнх нь илрэл ч байж мэдэх юм. Сү.Батболдын аав нь Дамдины Сүхбаатар бол ээж нь Ц.Янжин. Эцэг эх хоёр нь эрүүл мэндийн салбарт нэр мөрөө үлдээсэн сэхээтнүүд. Ц.Янжин хүний гавьяат эмч. Батболд С.Бат-Очир гэж нэг ахтай. Ганцхан насны зөрүүтэй учраас хүмүүс ихэр гэж эндүүрдэг байсан гэдэг. Социализмын үед сэхээтнүүдийг хаана ажиллахыг нь нам шийддэг байж. Тэр ч жишгээр эмч мэргэжилтэй Сүхбаатар гуайнх Дорнодод ажиллахаар томилогдсон байдаг. Батболд хүү бага сургуулиа Чойбалсан хотод дүүргэсэн жил тэднийх нийслэлд шилжиж, дөрөвдүгээр ангиасаа хотын хүүхэд болжээ.

Тэрээр 1980 онд Нийслэлийн Хосе Мартийн нэрэмжит арван жилийн 14 дүгээр дунд сургуулийг, 1986 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсчээ. Гавьяат багш Оргойгийн гарын шавь болж физикийн хичээл заалгасан Батболд Олон улсын математик, физикийн олимпиадад оролцон хүрэл медаль зүүсэн ч “Түрүүлэх байсан юм” гэж өнөө хүртэл харамсаж явдаг гэхээр багын хэрсүү, бас шазруун, холын бодолтой хүү байжээ. Москвад сурч байхдаа Олон улсын оюутны гүйлтийн тэмцээнд “Азийн шигшээ” багт багтаж байжээ. Сү.Батболдтой дээд сургуулийн нэг курст Халимагийн ерөнхийлөгч Кирсан Үлемжинов сурч байсан бөгөөд тэр хоёрыг шаггүй дотно нөхөд гэлцдэг. Сү.Батболд 1990 оны дундуур эдийн засаг хүндрэлтэй байх үеэр сагсан бөмбөгийн баг ивээн тэтгэж, Чөлөөт бөхийн холбоог 10 гаруй жил тэргүүлж байв.

Үргэлжлэлийг эндээс дарж үзнэ үү

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.103.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.