Т.Баатар: Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг
"Үндэсний бахархал" нэвтрүүлэг
/
2021-06-15

Цагдаагийн хурандаа Т.Баатар нь цагдаагийн байгууллагад эрүүгийн цагдаагаас эхлээд, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, хэсгийн дарга, Улсын мөрдөн байцаах газрын Чингэлтэй дүүрэг дэх мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч зэргээр ажиллаж байсан. Өдгөө Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албыг хашиж байна.


Тэрээр Цагдаагийн дээд сургуулийн 1997 онд Хуулийн салбарын ангийг 31 төгссөн төгсөгчийн нэг. Ангийнхнаасаа цагдаагийн хурандаа Т.Баатар анхлан ОХУ-ын Москва хотод Дотоод явдлын яамны Удирдлагын академийг 2008 онд төгссөн байдаг аж.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.64.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.