Д.Баатаржав: Монголын ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ олимпийн алтан медаль хүртэж ТӨРДӨӨ ҮНЭЛҮҮЛСЭН МИНЬ хамгийн том гавьяа гэж боддог
"Үндэсний бахархал" нэвтрүүлэг
/
2022-01-08

Спортод ороход хүнд байсан. Одоо ч хүнд хэвээрээ л байгаа. Яагаад гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийн хүсэл, сонирхлоороо спорт руу орох, бэлтгэл сургуулилалт хийх заал талбай маш хомс, бэлтгэл хийх ордон байдаггүй. Хуучин нийгмийн үед байгуулагдсан спорт хороодууд байсан ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд заах мэргэжлийн багш нар байгаагүй. Харин тухайн үед Байт харвааны спорт хөгжиж эрчтэй хөгжиж эхэлсэн үе таарсан учраас би орж байлаа. Харин эрүүл хүмүүстэй өрсөлдөж дүүрэг, хот, тив дэлхийн тэмцээнд орж цаашлаад ГУРВАН олимпид эрүүл хүмүүстэй оролцож амжилт үзүүлсэний дараа Үндэсний спортын хороон дээр ПАРА ОЛИМП хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн шийдвэр гарч ПАРА ОЛИМПЫГ хөгжүүлж эхэлсэн. Одоо ч тэр манай тамирчид эрүүл тамирчидтай бэлтгэлээ хийдэг. Хэрэглэгдэхүүн хангалттай биш л байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.85.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.