Цаг агаар: Нойтон цас орж цасан шуурга шуурна
Үйл явдал
/
2024-04-21

2024 оны дөрөв дүгээр сарын 20-21-ны өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна 

Баруун аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Улаанбаатар хот орчмоор шөнөдөө хур тунадас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +6...+8 градус дулаан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
1
0
0
1
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.139.240.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.187.37) 2024-04-22 16:08:28
Товч тодорхой сайхан санагдлаа амжилт хүсье...