Монгол, Канад улсын Батлан хамгаалахын зөвлөлдөх уулзалт болов

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, канадын талаас тус улсын Үндэсний батлан хамгаалахын дэд сайд хатагтай Наташа Ким нар тэргүүлсэн бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Элчин сайдын яамны Элчин зөвлөх В.Оюу, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын Ахлах мэргэжилтэн хурандаа С.Амарсайхан, Монгол Улсаас Канад Улсад суугаа Батлан хамгаалахын атташе хурандаа Э.Гансүх нар ажиллав.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Батлан хамгаалахын дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид Канад Улсын Батлан хамгаалахын дэд сайд хатагтай Наташа Ким болон ЗХЖШ-ын дарга генерал Уэйн Эйр нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд дэд сайд Б.Баярмагнай Монгол Улсад нүүрлэсэн зудын гамшигт өртсөн малчдад зориулж Канад Улс 215 мянган долларын тусламж үзүүлсэн явдалд талархал илэрхийлэв. Улмаар талууд батлан хамгаалахын харилцаа, түүний дотор цэргийн албан хаагчдын сургалт, орон нутгийн хамгаалалтын рэйнжерийн чиглэлээр туршлага солилцох, энхийг сахиулах ажиллагаа болон “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” хөтөлбөрийн асуудлаар хамтарч ажиллах талаар харилцан тохиролцлоо.

Мөн Канад Улсын Гадаад хэргийн яамны Энэтхэг Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах дэд сайд Уэлдон Эпп, тус яамны Монголын асуудал хариуцсан, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн газрын албан тушаалтнуудтай бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан мэдээлэл хийж санал солилцов.

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай тэргүүтэй төлөөлөгчид Канад Улсын Зэвсэгт хүчний Хэлний сургалтын төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцаж, тус төвд суралцаж байгаа оюутнуудтай уулзалт хийсэн юм

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.172.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.