Н.ЭНХБОЛД: БИ УИХ-д гишүүн, сайдаар ажиллаж байхдаа Төв аймгийн газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлсэн
Тойрогт нь
/
2023-04-22
УИХ-ын гишүүд тойрогтоо хэрхэн ажиллаж, ямар бүтээн байгуулалт хйисэн талаар Төв аймгаас сонгогдсон гишүүн Н.Энхболдоос тодрууллаа

Сайн байна уу? Та Уих-ын гишүүн тойрогтоо юу хийж, хэрэгжүүлсэн бэ?

Төв аймаг нь Монгол Улсын хамгийн том зах зээлийг тойрон оршдог маш олон давуу талтай бүс нутаг. Дотроо мал аж ахуй, газар тариаланг хослуулж хөгжүүлэх хамгийн боломжтой бөгөөд шаардалагатай газар. Би УИХ-д гишүүн, сайдаар ажиллаж байхдаа эхлэн газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх тал дээр бодлогоороо дэмжиж, идвэхитэй оролцдог байсан. Атрын аяны тухай асуудлууд бүгд миний гараар оролцож хийгдсэн гэж бодож байна. Манайх нэгэнт зах зээлд орчихсон юм чинь улаан буудай, талх тариаг өндөр өртөгөөр хийгээд бусад орноос худалдаад авч болох юмыг ингэх шаардлага байхгүй гэдэг үүднээс 90-ээд онд сангийн аж ахуй, хөдөө аж ахуйн байгууллагуудыг хувьчилан нь үр дүнгүй байсан. Газар тариаланг эргээд яаж сэргээж газар тариалантай зөв хослуулж тэжээл, бордоо, усжуулалт, усан сангуудыг яаж хувиарлах чиглэл дээр нэлээдгүй анхаарал тавьж ажилласан.

Төв аймгийн замтай холбоотой асуудлууд юу болж байна. Хэрхэн, ямар шатандаа явагдаж байгаа вэ?

Арваад жилийн өмнөх үетэй харьцуулахад Төв аймаг эргээд Монгол Улсын газар тариаланггийн гол бүс нутгийн нэг болж чадсан. Яг үүнтэй уялдуулаад дэд бүтцийн асуудал нь Төв аймаг шиг засмал замтайгаа нийлсэн аймаг байхгүй байна. Миний өөрөө санаачилж, эх үүсвэрийг нь босгож борнуур, батсүмбэр, жаргаалнт гэсэн гурван том сангийн аж ахуй зэргийн замыг шинэчилсэн.Гурван жилийн өмнөөс хөөцөлдөөд зүүн талаараа угтаал, цээл, заамрын замыг эхлүүлээд явж байна. Энэ нь зөвхөн замтай болгох асуудал биш Төв аймгийн газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, боломжийг нэмэгдүүлэх зам тээврийн асуудал. Болж өгвөл хойгуурх Эрдэнэт, Дарханы замыг Цээлийн застай холбочихвол Монгол Улсын Төв бүс нутаг Эрдэнэт, Дархан, Төв аймаг бүхэлдээ тойрог засмал замтай болох ёстой. Энэ нь өөрөө хэчнээн хөрөнгө мөнгө, цаг хугацаа, түлш хэмнэж, зах зээлд яаж хурдан ойртох үү гэх мэт эн олон асуудлыг шийдэхэд том хожил болно. Тодорхой хэмжээгээр газар тариалангийн үйлдвэрлийг шийдээд авлаа. Цаашдаа улам өргөжөөд явах дэд бүтцийнх нь асуудлыг шийдэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.222.134.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.