Шадар сайд Х.ГАНХУЯГ Хүн ам олноор төвлөрсөн нийслэл хотод обьектын гал түймэр, халдварт өвчний тохиолдол буурахгүй байгааг АНХААРУУЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
38 мин

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг нийслэлийн Онцгой Байдлын газрын удирдлагууд болон 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга нартай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Хүн ам олноор төвлөрсөн нийслэл хотод обьектын гал түймэр, халдварт өвчний тохиолдол буурахгүй байгаа нь салбарын нэн тэргүүний анхаарах асуудал болоод байгааг Шадар сайд онцолсон юм. Улсын хэмжээнд сүүлийн 7 жилийн хугацаанд тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 66.4 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна.

Энэ нь гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг бүх нийтийн оролцоонд тулгуурлан зохион байгуулах, нэн ялангуяа иргэдийг өөрийгөө болон бусдыг авран хамгаалах ажиллагаанд сургах, мэдлэг, дадлага олгох ажлыг тогтмол үр дүнтэй зохион байгуулж, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх шаардлагатайг харуулж байгааг онцоллоо. Мөн Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, гамшгаас хамгаалах сургалтыг бүх шатанд үр дүнтэй зохион байгуулах, алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг сайжруулах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.