“Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний хангамж, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Үйл явдал
/
2024-09-30

Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний хангамж, тулгамдаж буй асуудал” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг есдүгээр сарын 18, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтад нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар, Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын хүнсний асуудал хариуцсан удирдлага, албан хаагчид болон Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүдийн нийт 320 гаруй удирдлага оролцсон юм. 

Сургууль, цэцэрлэгт хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг орон нутгийн өмчит таван газар байдаг. Гэвч тус газруудын хүний нөөц хангалтгүй, зориулалтын байргүй тул сургууль, цэцэрлэгүүдэд хүртээмжтэй, аюулгүй хүнс нийлүүлэхэд дутагдалтай байдаг гэдгийг нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас онцолж байлаа.

Мөн сургалтын үеэр хүнс хангамжийн төвүүдэд хийсэн хяналт шалгалт, мал эмнэлгийн цахим гэрчилгээний хэрэгжилт, сургууль, цэцэрлэгийн хоол хүнс хангамжийн байдалд төрөөс хэрэгжүүлж буй бодлого болон хүнсний хангамжийн төвүүдийн үйл ажиллагаа зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов. Ийнхүү хэлэлцүүлгээс гарсан саналын хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажлууд, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах арга замыг тодорхойлсон юм. 

Цуврал хэлэлцүүлэг аравдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.3.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.