Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Банганыг хүлээн авч уулзан, Монгол Улсын барилга хот байгуулалтын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
АНУ-ын зүгээс Монгол Улсад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаагийн нэг илрэл нь Мянганы сорилтын корпорацын компакт гэрээнд тусгагдсан Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа, Усны салбарын тогтвортой байдлыг хангах зэрэг томоохон төслийг Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа талаар Элчин сайд Ричард Банган дурдав.
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын барилга, хот байгуулалтын чиглэлээр хамтын ажиллагаа ахиц гаргахын төлөө идэвх чармайлттай, үр дүнтэй хамтран ажиллахаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь илэрхийлэв.
Цаашид талууд Шинэ Зуунмод хотыг бүтээн байгуулах, 21 аймгийг хөгжүүлэх, АНУ-ын Аляска мужийн хүйтэн бүсийн ногоон амины болон нийтийн орон сууцыг төлөвлөх, ашиглагдаж байгаа барилга байгууламжийг эрчим хүчний хэмнэлттэй болгосон туршлага, тэдгээрт даган мөрдөж буй норм, дүрэм, стандартыг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тогтов.
-
3 цаг 5 мин
-
3 цаг 10 мин
-
10 цаг 6 мин
-
Өчигдөр 17 цаг 45 мин
-
Өчигдөр 17 цаг 34 мин
-
Өчигдөр 17 цаг 30 мин
-
Өчигдөр 13 цаг 18 мин
-
Өчигдөр 13 цаг 14 мин
-
Өчигдөр 13 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 38 мин
-
2024-09-27
-
3 цаг 5 мин
-
Өчигдөр 17 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 36 мин
-
2024-09-27
-
Өчигдөр 13 цаг 14 мин
-
2024-09-27
-
Уржигдар 09 цаг 44 мин