Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд улс орон даяар амжилттай болж өндөрлөлөө. Сонгуулийн үр дүнд МАН хот болон орон нутагт дийлэнх олонхийг бүрдүүлж байгаа. Тухайлбал НИТХ-ын 45 төлөөлөгчийн 40 нь МАН-аас нэр дэвшсэн залуучууд сонгогдсон бол Сүхбаатар дүүргээс бусад дүүргүүдэд мөн МАН-ын нэр дэвшигчид олонх болсон юм. Энэ дагуу нийслэлийн Баянгол дүүргийн шинээр бүрдсэн 41 төлөөлөгч анхдугаар хуралдаанаа хийж, хурлын дарга болон Засаг даргаа сонголоо. Тус дүүргийн ИТХ-ын даргаар уул уурхайн мэргэшсэн инженер П.Өлзийнаран төлөөлөгчдийн 100 хувийн санал авч дэмжигдсэн бол дүүргийн Засаг даргаар НИТХ-ын төлөөлөгч Ө.СУМЪЯАБААТАРЫН улираан сонгосон байна.
Ө.Сумъяабаатарын хувьд дүүргийн МАН-ын хорооны дэд дарга бөгөөд энэ удаагийн сонгуульд багаа удирдан оролцон, ялалтад хүргэсэн. Түүнчлэн УИХ-д нэр дэвшиж өвдөг шороодсон ч НИТХ-ын сонгуульд хоёр дахь удаагаа төлөөлөгчөөр хамгийн өндөр саналтайгаар сонгогдсон юм. Дүүргийн ИТХ-ын шинэ дарга П.Өлзийнарангийн хувьд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм.
-
20 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 29 мин
-
Өчигдөр 10 цаг 46 мин
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 49 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 18 цаг 13 мин
-
Уржигдар 18 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 11 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 13 цаг 01 мин
-
2025-12-15
-
Уржигдар 13 цаг 01 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 09 цаг 49 мин