Нийслэлийн Бизнес инновацын газар, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль болон Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс хамтран “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг аравдугаар сарын 17,18-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Хакатон тэмцээн нь сурагчдад шинжлэх ухаан, технологийн мэдлэг олгох, бүтээлч ур чадварыг тэнцвэртэйгээр хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд сурагчид 2 өдрийн турш вэб програмчлалын сургалтад хамрагдаж, сурсан мэдлэгээрээ бүтээл гаргах юм.
Хакатонд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 7, 10, 15, 18, 26, 32, 34, 41, 52, 59, 60 75, 114, 115, 118, 161, 163, 130 дугаар сургуулийн 9-11 дүгээр ангийн 24 сурагч өөрсдийн хүсэл эрмэлзлэлээр оролцож байна.







Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 35 мин
-
Уржигдар 17 цаг 17 мин
-
Уржигдар 17 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 29 мин
-
Уржигдар 11 цаг 22 мин
-
Уржигдар 10 цаг 30 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
Уржигдар 09 цаг 51 мин
-
Уржигдар 09 цаг 49 мин
-
2026-03-19
-
2026-03-18
-
2026-03-18
-
2026-03-19
-
Уржигдар 11 цаг 22 мин