SocialPay аппликэйшн “Singapore Fintech Festival”-д 2 дахь жилдээ оролцож байна. Азийн хамгийн том финтек фестиваль болох Singapore Fintech Festival-д энэ жил Монгол Улсаас Монголбанк, Монголын банкны холбоо, Монголын Финтекийн Холбоо, Голомт банк, M банк, Storepay болон Optimal NMAX LLC нар оролцож буй юм. Энэ сарын 06-09-ний хооронд Сингапурын Marina Bay Sands Expo and Convention Centre-т үргэлжлэх энэхүү фестивалийн үеэр санхүүгийн үйлчилгээний ирээдүйн чиг хандлага, дэлхийн эдийн засгийг өөрчилж буй дижитал шилжилтийг гол сэдвээ болгосон хэлэлцүүлэг, воркшоп, үзэсгэлэн зэрэг үйл ажиллагаанууд өрнөж байна. Мөн улс орон бүр өөрийн санхүүгийн салбарт нэвтрүүлсэн технологийн шилдэг шийдлүүдээ зочдод танилцуулсан бөгөөд Голомт банк Монголын анхны дижитал хэтэвч SocialPay аппликэйшнээ дэлхийн 150 орноос уригдсан, 66,000 гаруй байгууллагын төлөөллүүдэд танилцуулаа.
-
23 цаг 24 мин
-
Уржигдар 19 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 06 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 27 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин