ИНТЕРМЕД эмнэлэг МЭДЭЭЛЛЭЭ АЛДСАН нь МОНГОЛ УЛС дахь МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ аюултай түвшинд байгаг ИЛТГЭВ
Үйл явдал
/
2024-11-13

“Интермед” эмнэлэг цахим халдлагад өртөж, үйлчлүүлэгчдийн овог, нэр, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл алдагдсан гэх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 2024 оны арванэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Хүний эрхийн Үндэсний Комисс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам/ЦХИХХЯ/ хамтран “Интермед” эмнэлэгт шалгалт хийжээ. Энэ талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү мэдээллэхдээ "Интермед эмнэлгийн үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал алдсан нь Манай улсын мэдээллийн аюулгүй байдал ямар байгааг илтгэж байна. Цаашдаа цахим сүлжээ, кибэр аюулгүй байдалд онцгой анхаарахгүй бол болохгүй. Шалтгалтын ажиллагаа явагдаж байгаа. Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.9.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.