
Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Х.Рэнцэндорж багштай эмэгтэй баг U7-8 насны ангиллын анхны тэмцээнд тэргүүлж, "АЛТАН МЕДАЛЬ"хүртэж анхдагч АВАРГА баг боллоо. Рэнцэндоржийн Сувд-Эрдэнэ "Өсөх Ирээдүйтэй тамирчин"-аар шалгарлаа.
Мөн тус тэмцээнд Өмнөговь аймгийн Арслан клубын U7-8 насны эмэгтэй баг МӨНГӨН МЕДАЛЬ, Булган сумын U10 насны эрэгтэй баг ХҮРЭЛ МЕДАЛЬ тус тус хүртэж, бахдам амжилт үзүүллээ.Волейболын спортын нэгэн шинэ үе болох 3000 орчим тамирчин Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд 2024.06.10-16-ны өдрүүдэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, ирээдүйн Монгол улсын шигшээ багийн тамирчин цаашлаад гадны улсад легионер тоглогч болох 5-12 насны бяцхан тамирчид амжилтын гараагаа ийнхүү эхлүүллээ.
Дашрамд дурьдахад, U7-8 насны ангилал нь энэ оноос эхлэн анх удаагаа улсын аваргын мини-волейболын тэмцээний ангилалд орж байгаагаараа онцлогтой бөгөөд энэ насны ангилалд Өмнөговь аймгийн эмэгтэй баг түрүүллээ.Тус охидын баг нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Лаборатори 1 дүгээр сургуулийн Ж.Баясгалан багштай 2ё ангийн сурагчид юм.






Холбоотой мэдээ
-
16 цаг 21 мин
-
19 цаг 22 мин
-
21 цаг 59 мин
-
Өчигдөр 10 цаг 08 мин
-
Өчигдөр 10 цаг 05 мин
-
Өчигдөр 10 цаг 02 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 41 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
2025-09-08
-
21 цаг 59 мин
-
16 цаг 21 мин