Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг идэвхжүүлж байна
Хан-Уул дүүрэг "Сар шинийн баяр"-ыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээний хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, гэрлийн шонг тагжуулах, шон дээр наасан зарлал наалтыг хуулах, нийтийн эзэмшлийн эд хогшил, сандал, хогийн сав цэвэрлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн орчны 50 метр хүртэлх цас мөсийг цэвэрлүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэн 2025 оны 02 сарын 13, 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Цэвэрлэгээнд 25 хорооны иргэд , аж ахуйн нэгж байгууллагууд, Засаг даргын дэргэдэх 30 алба хэлтэс оролцож орчноо цэвэрлэж байна.
Зам талбайн цэвэрлэгээний 14 байгууллага нийт 236 хүний бүрэлдэхүүнтэй хайш, хашлага 5985 урт метр цэвэрлэгээ хийж, замын тэмдэг тэмлэглэгээ 957, автобусны буудал 69, хогийн сав 295, сандал 155 , хөшөө дурсгал 9 ширхэгийг тус тус угааж цэвэрлэлээ.
Цэвэрлэгээнээс гарсан 35 тонн хог хаягдлыг 14 рейсээр ачиж тээвэрлэж төвлөрсөн цэгт хүргэлээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 18 цаг 13 мин
-
Уржигдар 18 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 11 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 13 цаг 01 мин
-
2025-12-15
-
Уржигдар 13 цаг 01 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин