Батлан хамгаалах салбарын 2025 оны "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил", Баянгол дүүрэг үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн хүрээнд батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчин болон Цэргийн штабын үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд сурталчлах, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлж иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор “Монгол бахархал”-ын өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ үеэр ЕБС-ийн Оюуны Ундраа сургуулийн ахлах ангийн сурагчид Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг уншиж, МУАЖ Ө.Баярмагнай, МУАЖ Ч.Мөнхшүр, МУСТА Д.Ариунболд нар “Халуун элгэн нутаг” дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, БГД-ийн ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг, Цэргийн штабын дарга хурандаа Л.Цэрэгбаяр, ЗДТГ-ын ажилтан, алба хаагчид, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, морин хуурчид, Цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээнд оролцох Ерөнхий боловсролын 16 сургуулийн 208 сурагч оролцлоо.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 39 мин
-
Уржигдар 19 цаг 39 мин