БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ 60 ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-05-05

Манай дүүргийн татварын удирдлагын нэгдсэн системд 208 мянга гаруй татвар төлөгч бүртгэгдсэнээс хувийн хэвшлийн 32,365 аж ахуй нэгж, 170 мянга гаруй иргэн бүртгэлтэй байдаг. Тэгвэл өнөөдөр Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж #дүүргийн_төсвийг #бүрдүүлэхэд үнэтэй #хувь_нэмэр оруулсан шилдэг 60 татвар төлөгчийг шалгаруулж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо. Шилдгүүдийг шалгаруулахдаа Татварын албанаас тавьдаг гол шалгуурууд болох сүүлийн 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, татварын тайлангаа хугацаанд нь ирүүлж тайлагнасан, татварын өргүй ААН-үүдээс нийт 60 аж ахуй нэгж иргэнийг:

📍 Жижиг сегментийн 20 шилдэг татвар төлөгч,

📍 Бичил сегментийн 20 шилдэг татвар төлөгч ААНБ,

📍 Шилдэг татвар төлөгч 20 иргэн гэсэн 3 шалгуураар шалгуулж хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэ үеэр дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан “ТАТВАРЫН АЧ ТУС” гар зураг болон богино хэмжээний бичлэг хийх уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдэд шагнал гардууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.