МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖЛЭН ЯВАГДАЖ БАЙНА
Д.Оюунболд
Үйл явдал
/
2025-02-18
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээ 21 аймаг, нийслэлийн 31 сургалтын байгууллага дээр явагдаж байна.
Эрх зүйн үндэслэл:
Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.3, 35.4 дэх хэсэг
Засгийн газрын 2024 оны “Хувьсах зардлын дундаж норматив, итгэлцүүр, журам батлах тухай” 466 дугаар тогтоол
Боловсролын сайдын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Аргачлал батлах тухай” А/246 дугаар тушаал...
Гүйцэтгэлийн үнэлгээг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв хамтран нэгдсэн удирдлагаар хангаж, аймаг, нийслэлийн Боловсролын газраас томилсон үнэлгээний баг зохион байгуулж байна.
Үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу суралцагчийн чадамжийг үнэлэх /онол, ур чадвар/, багш, ажил олгогчдоос асуулга авах болон бусад төлөөллөөс хяналтын хуудсаар мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын жилийн ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээг 2025 оны 2 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.