Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ
Д.Оюунболд
Үйл явдал
/
1 цаг 35 мин

2026 оны 1-р сарын 30-ны 06:45 цагт "Сайхан ирээдүй" ХХК-ийн 18-037 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг ариун цэврийн өрөө орох хооронд автобусыг нь хулгайлсан хэрэг гарчээ. 
Тодруулбал, тухайн автобус 07:01 цагт Вокзалаас Өвөр Согоот чиглэлд явах гэж байсан байна. Тээврийн хэрэгслийг авч явсан этгээд камерыг нь унтраасан учир харах боломжгүй болсон тул холбогдох албаныхан Замын хөдөлгөөний Удирдлагын төв, Авто тээврийн хяналтын төвд хандсан байна. Ингээд Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс ухаалаг камерын системээр тухайн тээврийн хэрэгслийг Моносын уулзвар орчимд зогсож байгааг илрүүлж, хоёр цаг дотор олсон байна. 
Ташрамд, 2024 онд Улаанбаатар хотын 176 уулзвар гарц, замд 2600 гаруй ухаалаг камерыг шинээр суурилуулсан. Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байгаа аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.