МОНГОЛ, ХЯТАДЫН ХАРИЛЦАА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЖ БАЙГААГ ҮНЭЛЛЭЭ
Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Монгол Улсад айлчилж буй Хятадын Коммунист намын (ХКН) Төв болон Улсын байгууллагуудын Ажлын хорооны өдөр тутмын ажил хариуцсан дэд дарга Гуо Вэньчи тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.01.29/ хүлээн авч уулзлаа.
Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар уулзалтын эхэнд Монголд анх удаа ирж буй ноён Гуо Вэньчиг тавтай морилхыг хүсээд ХКН-ын төлөөлөгчдийн айлчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Ардын намын зүгээс бүхий л талаар дэмжих болно гэдгээ илэрхийллээ.
Мөн уулзалтын үеэр өнгөрсөн 2025 оны Монгол, Хятад хоёр орны харилцаа, хоёр нам хоорондын хамтын ажиллагааг дүгнэж, 2026 онд хоёр талын хамтран хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.
Энэ 2026 онд Хятад улсын хөгжлийн “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний эхлэлийн он юм. Иймд ХКН-ын Төв болон Улсын байгууллагуудын Ажлын хорооны өдөр тутмын ажил хариуцсан дэд дарга Гуо Вэньчи айлчлалынхаа үеэр дээрх төлөвлөгөөгөө Монголын улс төрийн намуудын төлөөлөлд танилцуулах юм байна. Энэхүү “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний танилцуулгад Монгол Ардын нам өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцоно гэдгээ Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар онцлов.
Өнгөрсөн 2025 оны тавдугаар сард ХКН-ын урилгаар Ерөнхий Нарийн Бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчилсан, мөн хоёр орны удирдлагуудын түвшний өндөр дээд хэмжээний айлчлал, уулзалтуудыг амжилттай зохион байгуулсан, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтвортой хөгжиж байгааг талууд үнэллээ.
Цаашид Монгол, Хятадын удирдлагуудын дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, бүх салбарт ажил хэрэгч хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр орны хил дамнасан төсөлд анхаарал хандуулах, хоёр намын хувьд харилцан туршлага солилцох, залуучууд солилцооны тэтгэлэгт хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх талаар байр сууриа илэрхийлэв.
Уулзалтад Монгол Ардын намын даргын Ахлах зөвлөх Ч.Хүрэлбаатар, Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, С.Мөнгөнчимэг нарын удирдах бүрэлдэхүүн байлцлаа.
ХКН-ын Төв болон Улсын байгууллагуудын Ажлын хорооны өдөр тутмын ажил хариуцсан дэд дарга Гуо Вэньчитэй хамт ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны намын хорооны дэд дарга, сахилга хяналтын хорооны дарга Дун Вэйхуа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюань нарын төлөөлөл оролцов. http://nam.mn/wh
-
Өчигдөр 15 цаг 07 мин
-
Өчигдөр 12 цаг 30 мин
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 27 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 11 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 41 мин
-
Уржигдар 16 цаг 36 мин
-
Уржигдар 11 цаг 09 мин
-
Уржигдар 10 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 21 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
2026-01-26
-
Уржигдар 16 цаг 36 мин