Энэ үеэр тус байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт хийн Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хууль, эрх зүйн орчин болон Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, үйл ажиллагааны цаашдын чиг хандлага, зорилго, зорилтыг танилцуулан хоёр байгууллага хооронд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн байна. Мөн нислэгийн хөдөлгөөний удирдлагын дадлагажуурын системийг хүлээн авах тест хэмжилт болон үйлдвэрлэлийн сургалтын явцтай танилцсан юм. Тус дадлагажуурын программ хангамж болох “atsCAP Simulator”-ын функциональ үйл ажиллагаа, системийн ашиглалтын үйл ажиллагаа болон тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтын шаардлагуудыг хангасан байдлыг баталгаажуулж, ашиглалт, суурилуулалт, тохиргоо, засвар үйлчилгээний чиглэлээр зохион байгуулагдсан үйлдвэрийн сургалтад хамрагдан тус системийн тоног төхөөрөмжийн ажиллагааны онцлог, ашиглалт, суурилуулалт, тохиргоо, шуурхай ажиллагааны зохицуулалт, техник үйлчилгээ, засварын арга зүй зэрэг олон талт мэдээллийг авч, туршлага судаллаа.










Холбоотой мэдээ
-
13 цаг 18 мин
-
18 цаг 22 мин
-
19 цаг 52 мин
-
20 цаг 42 мин
-
22 цаг 39 мин
-
2026-01-31