Нисэхийн сургалтын төв нь Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн хэмжээнд ХАБЭА-н сургалтыг хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулах, орон нутгийн нисэх буудлуудын ажилтнуудыг ХАБЭА-н сургалтад бүрэн хамруулах, ажилтны тасралтгүй хөгжих боломж, цахим технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлын хүрээнд ХАБЭА-н виртуал сургалтын платформыг бэлэн болгоод байна.
Уг платформыг танилцуулах, ХАБЭА-асуудал хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах сургалт, өдөрлөгийг Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2025”-ын хүрээнд Аюулгүй байдал, чанарын удирдлагын газар болон ГТҮШХА-тай хамтран 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
НСТ-ийн захирал Б.Золбоо сургалт, өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ ХАБЭА-н сургалтын хэрэгцээ, ач холбогдол, зохион байгуулалт, төлөвлөлт болон виртуал сургалтыг нэвтрүүлэх, платформыг сайжруулахад ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудын оролцоо, идэвх нэн чухал болох талаар онцоллоо.
Нээлтийн үеэр компанийн зүгээс ХАБЭА-н талаар хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар АБЧУГ-ын ХАБЭА хариуцсан менежер С.Батхуяг оролцогчдод мэдээлэл өглөө.
НСТ-ийн ХАБЭА-н багшлах мэргэжилтэн Б.Амарсайхан ХАБЭА-н виртуал сургалтын танилцуулга, хэрхэн ашиглах талаар, ХАБЭА-н багшлах мэргэжилтэн Н.Батболд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны нөөцийг төлөвлөх, сургалтын хэрэгцээг тодорхойлох” сэдвээр, “Баянхүрээ” ХАБЭА-н сургалтын төвийн захирал Х.Баянхангай “Ажилтан мэдрэл сэтгэхүйн ачаалалд өртсөний улмаас үйлдвэрлэлийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр тус тус сургалт орж мэдээлэл өгөв.
Мөн энэ үеэр ГТҮШХА нь ХАБЭА-н чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудаа дэлгэн танилцууллаа.
Тус алба нь хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх ажлын хүрээнд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийлгэсэн, эрүүл мэндийн үзлэг болон мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг илрүүлэх, оношлох, гурван шатны хяналтын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангууд, ХАБЭА-н журам, заавар, зааварчилгаа болон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг дэлгэн үзүүлж, сайн туршлагаа хуваалцсан нь бусад салбар, нэгжийн ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан нарт туршлага судалсан өгөөжтэй арга хэмжээ болсноороо онцлог байлаа.













Холбоотой мэдээ
-
13 цаг 3 мин
-
15 цаг 46 мин
-
18 цаг 8 мин
-
19 цаг 38 мин
-
20 цаг 27 мин
-
22 цаг 24 мин
-
2026-01-31
-
15 цаг 46 мин