ИРГЭНИЙ НИСЭХИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА /CANSO/-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД ИНҮТ ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ОТГОНСҮХ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО
Үйл явдал
/
2025-04-25

Тус хуралд нийт 19 гишүүн байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-иас Гүйцэтгэх Захирал Б.Отгонсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Тус хурлын үеэр АНҮГ-ын дарга Д.Баяртогтох "Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага: Хууль эрх зүйн орчин ба ИНҮТ-ийн шилжилт хөдөлгөөн" сэдвээр танилцуулга хийлээ.

Тус хорооны дарга, Сингапур улсын Иргэний нисэхийн удирдах газрын дарга Жан Кок болон CANSO-ын Ази, номхон далайн бүсийн асуудал эрхэлсэн захирал ноён Со По Тин нар Б.Отгонсүхэд Гүйцэтгэх захирлаар томилогдсонд баяр хүргэн ажлын амжилт хүслээ. БНФУ-ын THALES компанийн зүгээс нислэгийн хөдөлгөөний менежмент (ATM)-ийн технологийн шинэчлэл, Сингапур Улсын Иргэний нисэхийн удирдах газраас “Өгөгдлийн шинжилгээний хэрэглээг нэмэгдүүлэх нь” сэдвээр тус тус танилцуулга хийв. Хурлын төгсгөлд Ази, номхон далайн бүсийн гишүүн байгууллагын Захирлуудын зөвлөлийн даргыг шинээр томилох болон 2025 онд зохион байгуулагдах CANSO APAC чуулга уулзалтын хөтөлбөрийг хэлэлцэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.