ИНҮТ: МОНГОЛ УЛСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР ШАГНАГДЛАА
Үйл явдал
/
2025-04-30

Б.Бадам нь Нислэгийн удирдагч мэргэжилтэй бөгөөд улсад 46 жил, Иргэний нисэхийн байгууллагад 42 жил иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа,  нислэгийн аюулгүй байдлыг хангах үүргийг нэр төртэйгөөр биелүүлэн салбарын хөгжилд ухамсарт амьдралаа зориулан ажилласан бөгөөд 1970-2004 онд орон нутгийн Увс, Дорноговь, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн нисэх буудлын дарга, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын аж ахуйн дарга, 2004 оноос Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны Аэродром-онгоц үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллан 19691 агаарын хөлөгт 69,796 цагийн үйлчилгээ үзүүлж, аюулгүй ажиллагааг нь ханган 862230 зорчигчийг хүлээн авч нийт 12,758 цагийн ажлыг хийж нислэгийн саатал, зөрчилгүй ажилласан.

Б.Бадам таныг Иргэний нисэхийн салбарын залуу үеийнхэнд эзэмшсэн мэдлэг, хуримтлуулсан туршлагаа хуваалцаж, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.