Арга хэмжээнд “ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, Захиргаа удирдлагын газрын дарга Д.Рэнцэнбямба, Монгол Улсын Гавьяат тээвэрчин С.Лоосов, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны ахмадын хорооны дарга Б.Бадам болон ахмадын төлөөлөл оролцсон юм. “ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсад иргэний нисэхийн 100 жилийн түүхэнд тус алба нь өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг цохон тэмдэглэж, техникийн шинэчлэл, ажилтан албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлж энэ ажлын эхлэл болгож 2,7 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өнөө жил тус албаны парк шинэчлэлийн ажлыг эхлүүлж, ирэх онд авто гараашийг шинээр барих хөрөнгийн асуудлыг шийдвэрлэснийг мэдэгдлээ.
Энэ удаагийн техникийн үзлэгийн үеэр тус албаны каунти маркийн 2 автобус 1 сая км гүйсэн нь нисэхийн 100 жилийн ойтой давхацсан онцлог үйл явдал боллоо. Дээрх 2 тээврийн хэрэгсэлд “Саятан” тэмдгийг байршуулж, жолооч нарт нь батламж гардуулж хүндэтгэл үзүүлсэн юм. Жолооч нарын дунд зохион байгуулсан “Уран жолоодлого-2025” тэмцээнд 15 жолооч оролцсоноос Тээвэр удирдлагын хэсгийн нийтийн тээврийн жолооч Б.Хангал түрүүлж “Хошой аварга”-ын өргөмжлөл, цом гардан авлаа.












Холбоотой мэдээ
-
13 цаг 3 мин
-
15 цаг 46 мин
-
18 цаг 8 мин
-
19 цаг 38 мин
-
20 цаг 27 мин
-
22 цаг 24 мин
-
2026-01-31
-
15 цаг 46 мин