КОМПАНИЙН ЭМЧ НАР ТУРШЛАГА СУДАЛЛАА
Үйл явдал
/
2025-05-08

1966 оны 12-р сарын 3-ны өдөр суурь нь тавигдсан тус станц нь анх яаралтай тусламжийн эмчийн орон тоотойгоор ажилтнуудынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагааг эхлүүлж байсан бол өнөөдөр их эмч, физик эмчилгээний эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэйгээр станцын 1000 орчим ажилтны эрүүл мэндийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаагаа өдрөөр явуулдаг байна. Станцын эмнэлгийн хэсгийн барилга нь 2016 онд шинээр ашиглалтад орсон бөгөөд багаж хэрэгслээр хангагдсан их эмчийн, сувилагчийн, үзлэгийн, тарианы, боолтны, эмчилгээний, физик эмчилгээний, ариун цэврийн өрөөнүүдтэйгээр өдөрт дунджаар 50 орчим ажилтанд үйлчилдэг талаар их эмч Г.Оюунболд эмнэлгийн хэсгийн үйл ажиллагаагаа танилцуулжээ. Энэ үеэр станцын эмнэлгийн байрны зохион байгуулалт, станцын нийт ажилтны хугацаат болон хяналтын үзлэг, яаралтай тусламж, эрүүл мэндийн карт, төсөв, төлөвлөгөө, багаж хэрэгслийн баталгаажуулалт, эм хэрэгслийн хадгалалт, зарцуулалт, даатгал, витаминжуулалт, хүчилтөрөгчийн коктейль, ажил мэргэжлийн тохироо, аюултай хог хаягдлын хадгалалт тээвэрлэлт болон бүртгэл-мэдээлэл, өвчлөлийн судалгаа, түүнд суурилсан хийж буй ажлын сайн туршлагатай танилцаж, ярилцлага хийлээ.

Дашрамд дурдахад, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь хөдөлмөрийн эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэх хүрээнд дараах чиглэлд ажиллаж байна. Үүнд:

  • ажилтныг эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулах,
  • үзлэгийн мөрөөр авах арга хэмжээ болон хяналтад авах ажилтныг тодорхойлох,
  • мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг илрүүлэх, тогтоох, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах,
  • эрүүл мэндийн даатгалын гэрээний хэрэгжилтийг гүйцэтгэлийг хангуулах,
  • өдрийн ажлын цагаар шаардлагатай үед эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх,
  • нийт ажилтны эрүүл мэндийн талаарх мэдээллийг цуглуулах, мэдээллийн сан үүсгэх,
  • эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тусгай зөвшөөрөл авах төсөл, хөтөлбөр боловсруулах,
  • ажлын байр, тоног төхөөрөмжийг бэлэн байдлыг хангах,
  • чадавхжуулах болон мэргэшүүлэх сургалтад хамрагдах зэрэг байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.