ХЭНТИЙ АЙМГИЙН “ӨНДӨРХААН” НИСЭХ БУУДЛЫН ШИНЭ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО
Шинэ нисэх буудал нь 1438 м² талбай бүхий зорчигч үйлчилгээний барилга, 516 м² талбай бүхий газрын үйлчилгээний гарааш, инженерийн дэд бүтэцтэй, Олон улсын иргэний нисэхийн байгууллагa (ICAO)-ын 3С ангиллын шаардлага хангасан, цагт 50 зорчигч хүлээн авах хүчин чадалтай болсон нь бүс нутгийн ард иргэд, зочид гийчдэд иргэний агаарын тээврийн үйлчилгээг үзүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь орон нутаг төдийгүй улс орны хэмжээнд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна.
Хэнтий аймаг бол Монголын төр улсыг үндэслэгч Их эзэн Чингис хааны өлгий нутаг бөгөөд Монгол Улсын Засгийн газраас зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон зарласан. Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн дэд бүтцийн хөгжил бус, аялал жуулчлал, эдийн засаг, орон нутгийн хөгжлийн томоохон түлхэц болох юм.
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь үйл ажиллагаандаа Иргэний нисэхийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенци, Иргэний нисэхийн дүрмүүдийг хангаж ажиллахыг удирдлага болгодог.






Холбоотой мэдээ
-
3 цаг 41 мин
-
8 цаг 46 мин
-
10 цаг 16 мин
-
11 цаг 5 мин
-
13 цаг 2 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин