ОРОН НУТАГТ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ТӨВИЙН БОЛОН ХОЙД БҮСЭД БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Э.Энэрэл
Үйл явдал
/
1 цаг 24 мин

Эдийн засаг, хөгжлийн яам, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ болон “Улаанбаатар түншлэл төв” ХХК хамтран Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Орон нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн чадавхыг бэхжүүлэх” сургалт Төв болон хойд бүсийн аймгуудад амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалт 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт болж, Төв, Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудын төлөөлөл оролцов. Сургалтад аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын холбогдох албан хаагчид хамрагдаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн ерөнхий ойлголт, олон улсын туршлага, бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэл, түншлэлийн төсөл хөгжүүлэх, орон нутагт төсөл хэрэгжүүлэх үе шат зэрэг сэдвийн хүрээнд боллоо.Мөн оролцогчид урьдчилсан үнэлгээний дадлага ажлыг биечлэн гүйцэтгэж, орон нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга зүй, сайн туршлагуудтай танилцлаа.

Энэхүү сургалт нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой бөгөөд цаашид ч үе шаттайгаар чадавх бэхжүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.