Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” бодлогын ногоон шилжилтийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станц, аялагчдын амрах цэг, худалдаа үйлчилгээний цогц шийдлийг нэг дор бүрдүүлсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нээлтээ хийлээ. “Ногоон өртөө” түлш шатахуунд төлж гадагш урсах 200 сая долларыг Монголдоо, монгол хүнд үлдээх үр өгөөжийн шанг татаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал тэмдэглээд ногоон шилжилтийн хүрээнд эрчим хүч, тээврийн салбарт хамгийн далайцтай шинэчлэл хийгдэж буйг онцоллоо.
“Ногоон өртөө” нь эрчим хүчний реформ тээврийн шинэчлэлтэй холбогдож буй бодит дэд бүтэц. Цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн автомашин бус, цэнэглэх станц, амрах цэг, үйлчилгээ, орон нутгийн бизнесийг хамтад нь хөгжүүлэх учиртайг Ерөнхий сайд онцоллоо.

Ерөнхий сайд Н.Учрал “Төр бүхнийг өөрөө хийхгүй. Харин хувийн хэвшилд хөрөнгө оруулах боломжийг нь нээж, газар, холболт, зөвшөөрөл, зохицуулалтын түгжээг тайлах ёстой. Энэ бол ‘Чөлөөлье’ бодлогын гол агуулга. Ногоон өртөө бол энэ бодлого бодит ажил болж байгаагийн нэг тод жишээ” гэлээ.
“Ногоон өртөө” нь Монгол Улсын түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, орон нутгийн бизнесийг дэмжих, зам дагуух үйлчилгээний шинэ стандартыг бий болгох бодит алхам болж байна.



Холбоотой мэдээ
-
2 цаг 6 мин
-
4 цаг 37 мин
-
8 цаг 19 мин
-
9 цаг 29 мин
-
Уржигдар 13 цаг 40 мин
-
Уржигдар 13 цаг 15 мин
-
Өчигдөр 17 цаг 55 мин
-
Өчигдөр 17 цаг 36 мин
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
2026-06-22
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Өчигдөр 17 цаг 55 мин
-
2026-06-22