ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 38 мин

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий Өвөр Монголын 36 дахь удаагийн наадам Шилийн Гол аймгийн төв Шилийн хотод долоодугаар сарын 18-ны өглөө сүр жавхлантайгаар эхэллээ. Наадмын нээлт нь уламжлалт ёс заншлыг орчин үеийн техник технологийн хөгжилтэй уялдуулсан, цогц интерактив үзүүлбэрүүдээр дүүрэн байв. Биет бус соёлын өвийн семинар, уламжлалт тоглоом наадгай, үндэсний хувцасны загварын шоу зэрэг 20 гаруй төрлийн арга хэмжээ болж, дотоод болон гадаадын 100,000 гаруй жуулчин нээлтийн ёслолыг үзэж сонирхсон юм.

 Жуулчид 7 дугаар сарын 18-нд ӨМӨЗО-ы 36 дахь удаагийн наадмын нээлтийн ёслолд оролцож буй

Хүн болж төрснийх амьдралдаа ядаж нэг удаа наадам үзэх хэрэгтэй гэсэн үг бий. Соёлын биет бус өв болох наадам бол тал нутгийнөв бөгөөд эв нэгдлийн нэгэн гэрч юм.

Энэ жилийн “Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээесэдэвт наадам нь уламжлалт наадмын хилхязгаарыг эвдэж, ардын ёс заншил, өрсөлдөхүйцсэтгэлгээ, наадамчин олны эрэлт хэрэгцээ, хүсэл эрмэлзлийг нэгдмэл байдлаар нэвт шингээн харуулж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочид гийчдэд талнутгийн сайн сайхан бүхнийг мэдрүүлснээрээ онцлог байлаа.


ӨМӨЗО-ы 36 дахь удаагийн наадамд 1024 бөх зодоглолоо.

Долоодугаар сарын 18-ны өглөөний 9:30 цагт наадмын нээлтийн ёслол их хүлээлтийн дунд ёслол төгөлдөр эхэлсэн. Зүг бүрээс цугласан, өөр өөр үндэстэн ястны хэдэн арван мянган хүн баярын хувцас өмсөж, амьдралын энэхүү ногоон тэнгисийг БНХАУ-ын 56 үндэстний зуу гаруй хүн өнгө өнгийн хувцсаар гоёж, гар гараасаа барилцан, хөгжмийн аянд бүжиглэж, Хятад улсынүндэстэн ястны эв нэгдлийг хамгийн тод өнгөөр харуулсан билээ. Өвөр Монголын 12 аймаг, хотын төлөөлөгчид өөр өөрсдийн онцлогийг илэрхийлсэн хувцас хэрэгсэлтэйгээр наадмын талбайд ар араасаажагсан орж ирсэн бөгөөд үндэстэн ястны өвөрмөц онцлог нь нарны гэрэлтэй сүлэлдэн уран зураг мэт харагдаж, тал нутгийн соёлын ялгаатай байдлыг тод томруунаар илэрхийлсэн юм. Алс холоос зорин ирсэн хэдэн зуун нөлөөлөгч, хэдэн зуун гадаадын жуулчин өөр өөрсдийн дурандаа наадмыг буулгаж, Хятад улсын хойд нутгийн диваажин ӨМӨЗО-ы наадмын урилгыг дэлхий дахинд түгээж өглөө.

ӨМӨЗО-ы 36 дахь удаагийн наадмын үеэр морьтнууд үзүүлбэр үзүүлэв.

Гуандун мужаас ирсэн нэгэн жуулчин “Анх удаа наадам үзэж байна. Шилийн Голын тал нутагт анх удаа хөл тавьж үзлээ. Тэнгэр нь цэлмэг, тэгш тал нь ногоон, хүн ард нь зочломтгой, дуу нь яруу

Наадам эхлэх мөчид өнгө өнгийнийг тэнгэрт хүргэсэн билээ.

Загвар өмсөгчид ӨМӨЗО-ы 36 дахь удаагийн наадмын нээлтийн ёслолын үеэр үндэсний хувцасны загвар үзүүлэв.

Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тус ӨЗО-ы талаарх цуврал чухал илтгэл, үзэл санааг сайтар судлан хэрэгжүүлж, Хятадын бүх үндэстэн ястны хамтын хөгжлийг цогцлоох үзэл баримтлалыг чанд сахиж, тус лан ажиллаж байна.  Ингэснээр социалист соёлын хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжиж, соёлын хувьд хүчирхэг бүс нутгийг байгуулж, Хятадын гүн гүнзгий соёл иргэншилд үндэслэн Өвөр Монголын соёлын олон янзын нөөц баялгийг сайн ашиглах замаар өндөр чанартай хөгжлийн гайхамшигт дүр зургийг бий болгосоор байна.

ӨМӨЗО-ы 36 дахь удаагийн наадамд 2 бөх барилдаж буй нь.

Цэлмэг хөх тэнгэрийн доорх ногоон талаар хүлэг морьд давхиж, үүлэн дээгүүр бүргэд сүр жавхлантайгаар дүүлэн нисэж байна. Энэ өргөн уудам тал нутаг нь ийнхүү бичиж байна.

Наадмын нээлтийн урлаг, уран сайхны тоглолт нь “Тал нутгийн баярт дуугаар дэлхий дахиныг угтъягээс бүрдэж байв.

Мянган жилийн тэртээгээс исгэрэх салхи мэт хөөмийн үзүүлбэр, мянга гаруйнь хүлэг морьд давхиж буй мэт. Энэ бол ӨвөрМонголын зон олны хүсэл тэмүүллийн илэрхийлэл юм.

Наадмын хамгийн сайхан нь давхиж буй хүлэг морьд, ардын зан заншил төдийгүй, улс орны өнцөг булан бүрээс түмэн олон тал нутагт хуран чуулдагт байдаг билээ. Уул, ус гаталж ирсэн зочин гийчин бүр энэ том арга хэмжээний гол дүр.

Бөхийн барилдаан, хурдан морины уралдаан болон нум сум харваа буюу бяр тэнхээ, хурд хүч, цэц мэргэнийөн болох “Эрийн гурван наадам” ньтүмэн олныг хөгжөөж, хүсэл тэмүүллийг бадраадаг.Жуулчдад зориулсан дөрвөн төрлийн уралдаан тэмцээнийг өдөр бүр зохион байгуулж, шагналыг газар дээр нь гардуулдаг нь наадмын шагналын индэрт зогсох боломжийг жирийн иргэдэд олгож буй хэрэг юм. Тодруулбал, эцэг эх ба хүүхдийн наадам,хүүхэд багачуудын наадам, соёлын талаарх танин мэдэхүйн тэмцээн болон морин спортын уралдаан гэсэн дөрвөн тэмцээнийг зохион байгуулсан байна. Эдгээр тэмцээнд бүх насныхан хамтдаа оролцож, инээд хөөр болж, баярын уур амьсгал хүн бүрд хүрч байв. Наадмын гол талбайд хөгжмийн наадам, моторт дугуйн наадам, хоолны наадам, биет бус соёлын өвийн худалдааны сар зэрэг 20 гаруй арга хэмжээг зохион байгуулсан юм.

“Тал нутгийн таван хошуу малын дайллага” арга хэ шарсан бүхэл үхэр, шарсан бүхэл хонь, дугуй хуушуур, чанасан мах, цагаан идээ зэрэг онцлогт хоол хүнсийг бэлтгэн дэлгэх замаар жуулчдад монгол үндэстний идээ ундааны онцлог, соёлыг энэ наадмын үеэр танилцууллаа.

Шилийн н оролцуулж, ялагчдад тусгайлан бэлтгэсэн шагнал өгсөн юм.

Наадмын талбайд соёлын биет бус өвийг сурталчлан таниулах гэрүүд болон Өвөр Монголын 12 аймаг, хотын бүтээгдэхүүнүүдийн цогц үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан нь жуулчдад Өвөр Монголын онцлогийг харуулсан бараа бүтээгдэхүүн, хоол хүнсийг нэг дороос худалдан авах боломжийг олгов

Үүний зэрэгцээ Шилийн Голын 13 хошуу, сянь, хотын хамгийн онцлог зүйлсийг жуулчдад хөтөлбөрийн хүрээнд Эрээн хотын үлэг гүрвэлийн сэдэвт хувцас загварын шоунаас эхлээдАвга хошууны айраг уух тэмцээн, Шулуун Хөх хошууны биет бус соёлын өв болох эсгий урлалаасэхлээд Долоннуур сянийн шоо бугатай зураг авахуулах зэрэг олон тусгай арга хэмжээг зохион байгуулсан байна.

Мянган жилийн түүхт “Эрийн гурван наадм”-аас эхлээд дронт шүхрийн агаарын шоу үзүүлбэр хүртэл өргөн цар хүрээг хамарсан тал нутгийн наадам хэмээх энэхүү соёл нь уламжлалыг гүнзгий хадгалаад зогсохгүй цаг үеийн хөгжилтэй уялдсан шинэлэг зүйлсээр эрч хүч сэлбэж байна.

Өвөр Монголын 36 дахь удаагийн аялал жуулчлалын наадам нь байгалийн үзэсгэлэнг харуулсан найр наадам төдийгүй бүх үндэстэн ястны эв нэгдэл,

Мянга мянган хүлэг морины аянга мэт туурайн чимээ эх дэлхийн судасны лугшилт мэт сонстож, мянга мянган жилийн түүхт биет бус соёлын өв дижитал долгионтой сүлжилдэж, монгол морины хийморь уламжлал, шинэчлэлийг бадраан Өвөр Монголын тал нутаг баяр хөөрөөр бялхаж, улам хүчирхэгжиж, ул

ӨМӨЗО-ы аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих наадмыг таван жил дараалан зохион байгуулж буй Шилийн Гол аймаг нь уламжлалт туршлага, өрсөлдөөнт арга хэмжээ, соёлын аялал жуулчлалын эрэлт хэрэгцээг нэгтгэхийн тулд өөрийн өвөрмөц онцлог бүхий аялал жуулчлалын нөөцөө ашиглаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.