Гурванбулаг, Баянбулаг суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхжиж, тарвага олноор үхжээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
6 цаг 30 мин

Баянхонгор аймгийн Гурванбулаг болон Баянбулаг сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын байгалийн голомт идэвхжиж, тарвага олноор үхэж хорогдсон шинж тэмдэг ажиглагдсаныг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Үүнтэй холбогдуулан орон нутгийн оршин суугчид болон тус бүс нутгаар аялж, зугаалж буй, дайран өнгөрч буй бүх иргэдийг тарвага агнах, барих, өвчих, түүхий эд эрхтэнд нь хүрэх болон үхсэн амьтны сэг зэмд ойртох зэрэг эрсдэлтэй зан үйлээс татгалзахыг холбогдох албанаас анхаарууллаа.

Тарваган тахал нь богино хугацаанд хүндэрдэг, хүнээс хүнд халдварлах боломжтой аюултай халдварт өвчин тул иргэн бүр хувийн хамгаалалтаа сайтар сахиж, сонор сэрэмжтэй байх шаардлагатай юм. Иймд тарвага олноор хорогдсон эсвэл сэжигтэй байдлаар үхсэн амьтантай тааралдвал огт хүрэлгүйгээр тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг болон Зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдэгдэхийг анхаарууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.