Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлснээр 2026 оны эхний хагас жилийн байдлаар нийгмийн даатгалын сангийн нийт орлого 3 их наяд 814.6 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Энэ нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад 594.1 тэрбум төгрөгөөр буюу 18.4 хувиар өссөн дүн юм. Орлогын өсөлтөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 485.1 тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 50.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Харин тус хугацаанд нийгмийн даатгалын сангийн нийт зарлага 3 их наяд 342.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 439 тэрбум төгрөгөөр буюу 15.1 хувиар өссөн байна.
Зарлагын өсөлтийн гол шалтгаан нь тэтгэврийн даатгалын сангийн зарлага 365.7 тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 43.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой байна.
Ингэснээр 2026 оны эхний зургаан сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого зарлагаасаа 472.4 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлттэй гарчээ.
Холбоотой мэдээ
-
9 цаг 6 мин
-
10 цаг 4 мин
-
10 цаг 8 мин
-
Өчигдөр 18 цаг 08 мин
-
Өчигдөр 09 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 39 мин
-
Өчигдөр 14 цаг 58 мин
-
Өчигдөр 09 цаг 35 мин
-
Өчигдөр 16 цаг 15 мин
-
Өчигдөр 10 цаг 49 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Өчигдөр 16 цаг 49 мин
-
Өчигдөр 15 цаг 56 мин
-
Өчигдөр 18 цаг 08 мин
-
10 цаг 8 мин
-
Өчигдөр 12 цаг 33 мин
-
10 цаг 4 мин