МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ШИНЭ ХУУДАС НЭЭЖ, “220 кВ-ЫН ЗЭС ОЮУ” ИЛ ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 8 мин

2025 онд Монгол Улсын эрчим хүчний системийг БНХАУ-ын Өвөр Монголын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбох хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг байгуулж, техник, технологийн шаардлагыг хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 220 кВ-ын “Зэс Оюу” ил хуваарилах байгууламжийг техникийн комисс хүлээн авч, 2026 онд албан ёсоор ашиглалтад орлоо.

“Зэс Оюу” ил хуваарилах байгууламж ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийг Өвөр Монголын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбох техникийн боломж бүрдэх юм. Ингэснээр Өвөр Монголын Өөртөө Засах Орноос нэмэлт эрчим хүч импортлон, Өмнөд бүсийн хэрэглэгчдийг найдвартай хангах нөхцөл бүрдэж улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээний тогтвортой ажиллагаа улам сайжрах юм.

Бүтээн байгуулалтын ажилд үндэсний 20 гаруй аж ахуйн нэгж, 2,000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн ханган, осол гэмтэлгүйгээр ашиглалтад оруулсан байна.

“220 кВ-ын Зэс Оюу” ил хуваарилах байгууламж ашиглалтад орсноор Өмнөговь аймаг цахилгааны найдвартай, тасралтгүй хангамжтай болох нөхцөл бүрдэж, ОХУ болон БНХАУ гэсэн хоёр улсын эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч авах боломжтой боллоо.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.