БЕНЗИНГҮЙ байгаа 12 сум руу ШАТАХУУН ХҮРГЭХЭЭР цуваа хөдлөсөн
Батхуяг
Үйл явдал
/
38 мин

Аж үйлвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны асуудлыг шийдэх шуурхай штабын нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр Өнгөрсөн 24 цагт Улаанбаатар хотын 160 ШТС руу 2000 тонн АИ92 автобензин, орон нутгийн 84 ШТС руу 1038 тонн автобензин түгээсэн. Орон нутагт хангалтыг сайжруулахаар ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 12 суманд автобензиний нөөцгүй байна гэсэн мэдээлэл өгсний дагуу тэдгээр сум руу ачилт хийнэ. Хадлан тариалангийн энэ цаг үед орон нутгийг шатахуунаар хангах зайлшгүй шаардлага бий.

Шатахууны дараалал улсын хэмжээнд багасаж, нөөц бүрдэх нөхцөл үүсэж байна. Эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ, БНХАУ-аас гадна БНСУ-аас бүтээгдэхүүн авах хэлцэл хийж байна. Боомтуудын хүчин чадлын өргөтгөн шинэчлэх, аюултай ачаа нэвтрүүлэх боломжийг хангаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.