Б.БАТЦЭЦЭГ сайд АМЕРИК тив дэв өргөмжит консулуудын зөвлөлдөх уулзалтад оролцлоо
Батхуяг
Үйл явдал
/
44 мин

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Чикаго хотноо зохион байгуулагдсан Америк тив дэх Монгол Улсын Өргөмжит консулуудын зөвлөлдөх уулзалтад оролцов.

Уулзалтын үеэр Сайд Б.Батцэцэг Монгол Улс болон Өргөмжит консулуудын төлөөлж буй улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, дэмжлэгт талархал илэрхийлж, Өргөмжит консулуудын үйл ажиллагаа нь Монгол Улсын дипломат, эдийн засаг, соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэгтэйг онцлов.

Тэрээр Өргөмжит консулуудын зөвлөлдөх уулзалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж буй нь бүс нутгийн онцлог, боломжийг харгалзан хамтын ажиллагааг илүү зорилтот, үр дүнтэй байдлаар хөгжүүлэхэд ач холбогдолтойг тэмдэглэв. Мөн уулзалтаар Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, Америк тивийн улс орнуудтай соёл, хүмүүнлэг, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.