УИХ-ын чуулгандаа суухгүй, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тасалдуулаад буй гишүүдийн эсрэг ирцэндээ орж, чуулгандаа суудаг гишүүд нь бойкотоо зогсоо эсвэл УИХ-аа тараа гэдэг хариу өгөөд буй. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн 30-ийн фракцийн удирдагч Д.АМАРБАЯСГАЛАНГААС сэтгүүлчид тодруулахад тэрбээр ийм хариулт өгчээ.
УИХ-ын тараах асуудлыг гишүүд хөндөж байна. Та дэмжих үү?
-УИХ-ыг тараахын тулд парламентын нийт гишүүдийн 82 гишүүн гарын үсэг зурж, тардаг. Мөн парламент Ерөнхий сайдаа томилж чадахгүй 30 хоновол Ерөнхийлөгч зарлиг гаргаж, УИХ-ыг тараах хуулийн зохицуулалттай. Тэгэхээр УИХ-ын гишүүд өөрсдийгөө тараана гэж байхгүй гэж харж байна. МАН засгийн эрхийг барьж байгаа нам. 2024 оны сонгуулийн үр дүнд 54 хувийн санал авч олонх болсон нам. Тэгэхээр МАН-ын Ерөнхий сайдаа томилж чадахгүй, Ерөнхийлөгч зарлиг гаргаж УИХ-ыг тараах нөхцөл рүү явна гэвэл МАН өөрөө тарах нөхцөл рүү явна.
-Үүсээд буй нөхцөл байдлыг та юу гэж дүгнэх вэ?
-Өнгөрсөн хугацаанд юу болж буй талаар эхлээд харах ёстой. Багш, эмч нарын цалин нэмэх асуудлыг УИХ-ын гишүүд бүгд дэмжиж байгаа. Харамсалтай нь, энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг далимдуулж Боловсролын сайд Л.Энх-Амгалан 50 тэрбум төгрөгийн сургуулийн тоног төхөөрөмжийн зардал оруулж ирсэн. Ингээд задаргаа ил болоход Л.Энх-Амгалан сайд УИХ-ын гишүүдийг ажлаа хийснийх нь төлөө доромжиж, дарамталсан. УИХ-ын гишүүдийг ажлаа хийх боломжийг хумьсан. Цалин, тэтгэвэр нэмэх сайн амлалтын араар 50 тэрбумын хулгай хийх гэж оруулж ирээд, баригдангуут улс төр болгож байна. Л.Энх-Амгалан сайдтай холбоотой 50 тэрбумын задаргааг УИХ-д хуурамчаар өгсөн бол УИХ-ыг хуурах гэж оролдсон, эсвэл хулгай хийх гэж байсан гэдэг нөхцөл л харагдаж байгаа учраас аль ч утгаараа Л.Энх-Амгаланд хуулийн хариуцлага тооцох нөхцөл үүссэн. Бид Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, Л.Энх-Амгалан сайдыг уучлал гуйх ёстой, хариуцлага тооцох ёстой гэдгийг ч Ерөнхий сайд хэлсэн. Гэтэл Л.Энх-Амгалан өөрөө бол уучлал гуйхгүй гэдэг байр суурьтай байгаа юм билээ. Аль ч утгаараа Л.Энх-Амгалан сайд хууль зөрчсөн, гэхдээ улс төрийн албан тушаалтан өөрөө хариуцлага хүлээх ёстой гэдэг шаардлага тавьж байна.
-
10 цаг 24 мин
-
10 цаг 46 мин
-
Өчигдөр 17 цаг 28 мин
-
Өчигдөр 16 цаг 51 мин
-
Өчигдөр 16 цаг 46 мин
-
Өчигдөр 11 цаг 08 мин
-
Өчигдөр 10 цаг 43 мин
-
Өчигдөр 10 цаг 21 мин
-
Уржигдар 18 цаг 45 мин
-
Уржигдар 18 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 31 мин
-
Уржигдар 11 цаг 22 мин
-
Уржигдар 11 цаг 17 мин
-
Өчигдөр 16 цаг 46 мин
-
Өчигдөр 17 цаг 28 мин
-
Уржигдар 18 цаг 31 мин
-
2026-09-19
-
2026-09-21
-
Уржигдар 18 цаг 45 мин
-
10 цаг 24 мин
-
Уржигдар 18 цаг 34 мин