Х.НЯМБААТАРТ хэрэг нээн ЯЛЛАГДАГЧААР татан шалгаж эхэлсэн гэв
Батхуяг
Үйл явдал
/
42 мин

Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарт хэрэг нээн,ыг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах…" гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна.

Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарга байхад Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчилсан бөгөөд нийслэлд хэрэгжүүлж буй дэд бүтцийн томоохон төслүүдэд ашиг сонирхлын зөрчил үүссэн хэмээн буруутган шалгасан юм. АТГ-аас Т.Даваадалайн хэргийг шалгаад, шүүхэд шилжүүлсэн байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.