Баянгол дүүрэг хороод дундах НОГООН БАЙГУУЛАМЖАА НЭМЭГДҮҮЛЖ мод тарилаа
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 23 мин

Баянгол дүүргийн 27-р хороо, Нарны зам дагуу буюу “Хермес” худалдааны төвийн замын эсрэг талд, нийтийн эзэмшлийн 280мкв талбайд өнөөдөр гацуур болон гоёлын бут сөөг гээд нит 7 төрлийн 100 гаруй ширхэг мод тарилаа.

Дээрх байршил нь “Тэрбум мод” үндэсний хөтөлгөөний хүрээнд дүүргийн нийт 20 байршилд “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгуулахаар төлөвлөсөн газрын нэг юм. Өнөөдрийн мод тарих арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын Ажлын алба болон иргэдийн бүлгийнхэн дүүрэг дэх ногоон байгууламж хариуцсан ажилтнууд оролцлоо.

Баянгол дүүрэгт “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгуулахаар төлөвлөсөн 20 байршлууд:

2-р хороо, хоёр байршилд буюу Далан дагуу хэсэглэл-1386 мкв талбайд, Далан дагуу хэсэглэл-2172 мкв талбайд,

3-р хороо, 73-р сургуулийн баруун талд шинээр явган зам тавьсан дагуух 900мкв талбайд,

3-р хороо, "Вояаж" зочид буудлын урд нийтийн эзэмшлийн 180мкв талбайд,

7-р хороо, 25-р байрны баруун талын ногоон байгууламж буюу 1050мкв талбайд,

8-р хороо, “Хөгжил” хотхоны хажуу талын 1000мкв талбайд,

12-р хороо, 6а байрны хажуу талд 619мкв талбайд,

18-р хороо, 77-р байрны урд 300мкв талбайд,

18-р хороо, 50-р байрны зүүн тал, Хутагтын зам дагуу 270мкв талбайд,

18-р хороо, “New world tower” авто зам дагуу 123 мкв талбайд,

19-хороо, Хутагтын зам дагуу зам дагуу 169 мкв талбайд,

24-р хороо, "Алтай" хотхоны автобусны буудлын 320 мкв талбайд,

26-р хороо, Нарны гүүр дагуух 2 байршилд, 1390мкв талбайд,

26-р хороо, Хараагүйчүүдийн төвийн урд 980мкв талбайд,

27-р хороо, Нарны зам дагуу 280мкв талбайд

30-р хороо, ХД-27 байрны урд 149мкв талбайд,

30-р хороо, 25-р байрны урд тоглоомын талбай 140мкв талбайд,

32-р хороо, 15-р байрны баруун талд,

32-р хороо, АОС1-ийн урд, Гэмтлийн эмнэлгийн зам дагуу 332мкв талбайд,

34-р хороо, 19-р байрны хойно 21-р байрны урд 197 мкв талбайд,

34-р хороо, 19-р байрны зүүн талын тоглоомын талбай 441 мкв талбайд тус тус “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгуулна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.