Говийн бүсээс сонгогдсон долоон гишүүн УСНЫ ТУХАЙ ХУУЛЬ өргөн мэдүүллээ. 14 жилийн турш шинэчлэгдээгүй байсан Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа. Төслийн онцлох зохицуулалтын нэг нь газрын доорх цэнгэг усыг уул уурхайд ашиглахыг хориглох асуудал юм.
Өмнөговь аймгийн хувьд усны нөөцөө хамгаалах асуудал өнөөдөр үүссэн зүйл биш!
Орон нутгийн ИТХ-аас уул уурхайд ус ашиглахтай холбоотой хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаж байсан удаатай, гэвч дан ганц орон нутгийн түвшинд шийдвэрлэх боломж, эрх зүйн зохицуулалтын хүрээ хязгаарлагдмал байсныг бид мартаж болохгүй. Говийн усны асуудлыг зөвхөн орон нутгийн хүчин чармайлтаар шийдвэрлэх боломжгүй. Усны нөөцийг хамгаалах, газрын доорх цэнгэг усны ашиглалтыг зохицуулах, иргэдийн ус хүртэх эрхийг баталгаажуулах нэгдсэн бодлого, эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай юм. Говийн бүсийн бидний хувьд ус бол хүний амьдрал, мал сүргийн ундаа, бэлчээр экологийн тэнцвэр, үйлдвэрлэл, хөгжил дэвшлийн #ганц үндэс билээ.
Усны нөөц хязгаарлагдмал говь нутагт дусал бүр нь үнэ цэнтэй. Өнөөдрийн усны хэрэглээ, хамгаалалтын бодлого нь зөвхөн өнөө үеийн хэрэгцээг хангахаас гадна ирээдүй хойч үедээ амьдрах боломж үлдээх тухай асуудал!
Тиймээс усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, үр ашигтай ашиглах, усны үнэ цэнийг ойлгож, эрх зүйн зөв зохицуулалтыг бүрдүүлэх нь Монгол Улсын төдийгүй говийн бүс нутгийн ирээдүйн чухал зорилт мөн.
Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэн дэмжүүлэх, усны нөөцийн хамгаалалтыг сайжруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх ажил цаашид үргэлжилнэ.
Холбоотой мэдээ
-
7 цаг 35 мин
-
Өчигдөр 16 цаг 49 мин
-
Өчигдөр 16 цаг 46 мин
-
Өчигдөр 16 цаг 26 мин
-
Өчигдөр 16 цаг 17 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 09 цаг 54 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 44 мин
-
Өчигдөр 09 цаг 37 мин
-
Өчигдөр 09 цаг 32 мин
-
Уржигдар 17 цаг 31 мин
-
Уржигдар 17 цаг 29 мин
-
Уржигдар 17 цаг 25 мин
-
Уржигдар 17 цаг 15 мин
-
Уржигдар 17 цаг 11 мин
-
Уржигдар 17 цаг 06 мин
-
Уржигдар 16 цаг 19 мин
-
Уржигдар 17 цаг 06 мин
-
7 цаг 35 мин
-
Уржигдар 17 цаг 15 мин
-
Уржигдар 17 цаг 25 мин
-
Уржигдар 10 цаг 26 мин
-
Уржигдар 17 цаг 11 мин
-
Өчигдөр 09 цаг 32 мин