“Дэлхийн хуримтлалын өдөр–2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 21 мин

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдын санхүүгийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой “Санхүүгийн боловсрол” өдөрлөгийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын банкны холбоо хамтран өнөөдөр /2026.10. 23/ зохион байгууллаа.

0891f2f901db4496b3758e3f66300bde

Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 300 гаруй сурагч, нийгмийн ажилтнууд оролцож, санхүүгийн боловсролын талаарх мэдлэгээ бататган, хуримтлалын ач холбогдол, мөнгөө зөв удирдах дадлын талаар мэдээлэл авлаа.

5f548cc69fec470a961cfa87b69abe56

Арга хэмжээний үеэр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар сурагчдад хандан, санхүүгийн боловсролыг бага наснаасаа эзэмшиж, орлого, зарлагаа зөв төлөвлөж, ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд одооноос тогтмол хуримтлал үүсгэж хэвших нь ямар ач холбогдолтой болохыг онцлон хэлэв.

6fcc3977b2514aae9baea845459be639

a63812bf9c7e4e418533b143d3060def

Мөн Монголбанкнаас сурагчдын санхүүгийн мэдлэгийг сорих зорилгоор Kahoot асуулт, хариултын тэмцээнийг зохион байгууллаа. Энэ нь оролцогчдын санхүүгийн мэдлэгийг бататган, санхүүгийн зөв шийдвэр гаргах талаарх мэдлэг, ойлголтыг нь нэмэгдүүлэхэд чиглэгддэг.

fec71e87847b473e91fc5c285fe6c5c3

Өдөрлөгийн хүрээнд сурагчдад хадгаламжийн эрхийн бичиг гардуулсан нь хуримтлалын ач холбогдлыг таниулах, санхүүгийн зөв дадлыг дэмжихэд чиглэсэн онцлох үйл ажиллагааны нэг байдаг. Монголбанк нь иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, шаардлагатай мэдлэг, мэдээллийг түгээх, хариуцлагатай санхүүгийн шийдвэр гаргах чадварыг дэмжих чиглэлээр олон талт арга хэмжээг тогтмол, тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.