Увс аймгийн Өмнөговь суманд 160 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр ашиглалтад орлоо
Батхуяг
Үйл явдал
/
44 мин

Увс аймгийн Өмнөговь суманд улсын төсвийн 5,363.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан 160 хүүхдийн ортой дотуур байрны барилгыг 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байнгын ашиглалтад хүлээлгэн өглөө.

Тус барилгын угсралтын ажлыг “Сод мандах” ХХК гүйцэтгэж, зураг төслийг “Эй ди интернэшнл” ХХК боловсруулсан бөгөөд төсөл 2024 онд эхэлсэн юм. Орчин үеийн шаардлагад нийцсэн дотуур байр ашиглалтад орсноор орон нутгийн хүүхэд, суралцагчдын сурч боловсрох, амьдрах орчин нөхцөл сайжирч, алслагдсан баг, орон нутгаас суралцаж буй хүүхдүүд ая тухтай, аюулгүй орчинд амьдрах, боловсрол эзэмших боломж бүрдэж байна.

Энэхүү бүтээн байгуулалт нь хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ боловсролын салбарын дэд бүтцийг бэхжүүлэх, орон нутгийн боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.