Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2026.10.21/ гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн:
Орон сууцны залилангаас сэргийлэх үүднээс барилгын ажил эхлэхээс дуусах хүртэл төрд байгаа бүх мэдээллийг ил тод байршуулахаар болсныг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэ хүрээнд өнөөдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барилаа. Уг хуулийг яаравчилсан горимоор мэдүүлж, ирэх долоо хоногоос УИХ-аар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Улсын хэмжээнд 2178 дуусаагүй орон сууц байгаа. Мэдээлэл ил тод биш байгаагийн улмаас орон сууцны захиалгын залилан гарч байна. Үүнээс гадна зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн, инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, гурвалсан гэрээний хүрээнд газрыг нь дахин төлөвлөлд оруулсан гэсэн зэрэг асуудал бий. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй байсан ч эхэлсэн бүх барилгын мэдээллийг нэгтгэсэн “Баталгаат байр” цахим платформыг нэврүүлэхээр УБЕГ-аас ажиллаж байна. Энэ нь И-Монголиа системд байрлах бөгөөд арваннэгдүгээр сарын 15-н гэхэд ашиглалтад орно.
Өөр нэг асуудал бол төрийн оролцоотой буюу дахин төлөвлөлтийн бодлогын хүрээнд иргэд хохирсон. Гурвалсан гэрээ байгуулаад иргэдийн газрыг авчихсан, гэтэл орон сууцны компани нь барилгаа барьдаггүй, дуусдаггүй иргэд түрээсийн байранд амьдарч байна. Иймээс ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хохирсон иргэдтэй холбоотой шийдвэрийн төсөл оруулна. Энэ хүрээнд дараах ажлыг төлөвлөж байна:
- Нэгт. НЗДТГ, ХББОСЯ дахин төлөвлөлтөөр хохирсон иргэдийн газрыг дүйцүүлэн авч төрөөс барьж буй орон сууцуудаас байр олгох асуудлыг үе шаттай чиглэл өгнө. Энэ хүрээнд 787 иргэдийн асуудал яригдана.
- Хоёрт. Тодорхой зөвшөөрөлгүй боловч нэгэнт баригдсан орон сууцууд төрөөс харнаг санхүүжилть гаргаж, инженерийн шугам сүлжээнд холбох
- Гуравт. Огт зөвшөөрөлгүй хууль зөрчиж баригдсан барилгуудыг дутуу баримтаа нөхөн бүрдүүлэх боломж бололцоог судална.
-
Өчигдөр 16 цаг 58 мин
-
Өчигдөр 16 цаг 53 мин
-
Өчигдөр 16 цаг 51 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Уржигдар 19 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 08 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 16 цаг 53 мин
-
2026-10-15