11 дүгээр сард "ЧИНГИС ХААН" цом, "АЛТАН ЦОМ", Улс тунхагласны ойн баярт зориулсан ГУРВАН ТОМ БАРИЛДААН БОЛНО
Батхуяг
Үйл явдал
/
55 мин

Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагаагаа танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ сард зохион байгуулах барилдааны хуваарийн тов гарчээ. Арваннэгдүгээр сард Монголын бахархлын өдөр, Улс тунхагласны ой, үндэсний бөхийн “Алтан цом” гэсэн гурван том барилдаан болох нь ээ. Түүнчлэн Эрдэнэт хотод “СуМо арена”-гийн нээлтэд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно. Тус барилдаанд урьдчилсан байдлаар дархан аварга Н.Батсуурь, даян аварга Б.Орхонбаяр, улсын аварга О.Хангай тэргүүтэн зодоглохоо мэдэгдсэн байна. Тэгвэл энэ сарын 7-ны бямба гарагт үндэсний бөхийн “Алтан цом”-ын барилдааны 2026-2027 оны шинэ улирал эхлэх юм. Долоон баг оролцож байгаа тус барилдааны нээлтийн тойрогт өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэйшнл” багаас бусад нь барилдах юм. Энэ жилийн тухайд багууд бүрэлдэхүүнээ драфтаар бус өөрсдөө сонгосноороо онцлогтой. Арваннэгдүгээр сарын барилдааны хуваарийг хүргэе.

Арваннэгдүгээр сарын 7

МҮБХ-ны “Алтан Цом”-ын төлөөх нээлтийн барилдаан /14:00 цагт/

“Увс нуур” дэвжээ-“Эв Монгол” баг

“АПУ-Скайтел” баг-“Эм Си Эс Энержи” баг

“Ажнай” баг-“Ховд дэвжээ” баг

Арваннэгдүгээр сарын 8

Аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан /11:00 цагт/

Арваннэгдүгээр сарын 10

Монгол бахархалын өдөрт зориулсан “Чингис хаан” цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Арваннэгдүгээр сарын 14

Эрдэнэт хотын “СуМо арена”-гийн нээлтэд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан /14:00 цагт/

Арваннэгдүгээр сарын 21

МҮБХ-ны “Алтан цом”-ын төлөөх барилдаан

Арваннэгдүгээр сарын 22

“Моничат аппликейшн”-ий нэрэмжит аймгийн наадмын түрүү бөхчүүдийн барилдаан

Арваннэгдүгээр сарын 26

Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан,

Арваннэгдүгээр сарын 27

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,

Арваннэгдүгээр сарын 28

Буриад түмний баярт зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 64 бөх, мөн буриад 64 бөхийн барилдаан

Арваннэгдүгээр сарын 29

МҮБХ-ны “Алтан цом”-ын төлөөх барилдааныг тус тус зохион байгуулна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.